Цэцийн дүгнэлтийг өнөөдөр хэлэлцэх үү

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг өнгөрөгч лхагва гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвслийн бүлгээс тав хоногийн завсарлага авсан. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд болоод цөөнгүй гишүүдийн зүгээс тус бүлгийн гишүүдэд хандаж “Бүлгийн гишүүдэд завсарлага авсан асуудлаа хэлэлцээд өнөөдөр өглөө гэхэд завсарлагаа дуусгахыг сануулсан. Гэтэл эвслийн бүлэг энэ талаар хэлэлцээгүй байна. Иймээс үдээс өмнөдөө байр сууриа нэгтгээд үдээс хойш гэхэд завсарлагааг дуусгаж, цэцийн дүгнэлтийг хэлэлцэх шаардлагатай байна. Тэгэхгүй бол хугацаа маш бага үлдсэн” гэж хүслээ.

Иймээс үдээс хойшхи чуулганы хуралдаанаар намын жагсаалтыг Үндсэн хуулийг зөрчсөн гэх цэцэийндүгнэлтийг хэлэлж магадгүй боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ