Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг маргаашнаас эхлэн зогсооно


Монгол Улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг.
Хуулийн дагуу маргааш буюу дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс эхлэниргэдийн шилжин суурьших хөдөлгөөн 60 хоногийн хугацаанд түр зогсооно.
Иймээс 30-аас өмнөшилжилт хөдөлгөөнөө хийлгэх шаардлагатай. Мөн бичиг баримтын зөрчлөө арилгахыг Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас анхаарууллаа.
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр 2016 оны зургаадугаар сарын 29-ний Лхагва гараг байгаа. Тэгэхээр хуулийн дагуу2016 оны зургаадугаар сарын 30-ны Пүрэв гарагаас эхлэн иргэдийн шилжин суурьших хөдөлгөөн хэвийн горимдоо орно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ