Биеэ үнэлэгч залууг саатуулав


СХД-ийн нутаг дэвсгэр "Саппоро" үйлчилгээний төвийн урд биеэ үнэлдэг байсан залууг саатууллаа. Түүнийг “Приус” маркийн машин хөлөглөсөн залуутай тохиролцон, зочид буудал орохоор явж байхад нь цагдаа нар саатуулсан байна. Тэрбээр өөрийгөө JI хэмээн дуудуулдаг. Өдгөө 29 настай аж. Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын харьяат.
Тэрбээр “Зарим хүн намайг эрэгтэй гэдгийг мэдээд зоддог. Саяхан би зодуулаад, миний хөлний улыг тамхины галаар түлсэн. Гэхдээ зарим хүн ойлгодог л юм. Тййм хүмүүсээ гомдоохгүй буцаадаг байсан. Би эцэг эхээ алдаад хоёр дүүтэйгээ үлдсэн. Мөнгө хэрэгтэй болоод л энэ ажлыг хийхээр зориг гаргасан. Одоо ер нь нутаг буцъя гэж бодож байна” гэж мэдүүлжээ.
Мөн “Дүүгээ эмчилгээнд оруулах шаардлагатай болсон учир мөнгө олох хэрэгтэй болсон гэнэ. Ингээд эмэгтэй хүн шиг хувцаслан, нүүрээ будаад биеэ үнэлж эхэлсэн” гэж мэдуүлж байна. Тэрбээр “цэвэр” эрэгтэй хүн биш аж.
Н.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ