Юнигаз ХХК хэрэглэгчдийг төөрөгдүүлж байжээ


Дашваанжил, Горгаз компаниуддаас "Юнигаз" ХХК нь хэрэглэгчдийг өөртөө татахын тулд манай байгууллагын нэр хүндэд санаатайгаар халдаж зарим мэдээллийн хэрэгслэлээр бидний борлуулж буй бараа бүтээгдэхүүний талаар ор үндэслэлгүй сөрөг мэдээлэл тарааж байна гэсэн гомдлуудыг ШӨХТГ-т ирүүлсний дагуу хяналт шалгалтын ажлыг хийсэн байна.
Уг гомдлын дагуу хяналт шалгатын ажлыг хийхэд Юнигаз ХХК-ийн бизнесийн албаны захирал О.Батсүрэн нь олон нийтийн мэдээллийн сүлжээнд Дашваанжил болон Горгаз компаниудын бүтээгдэхүүний талаар үндэслэлгүй сөрөг мэдээлэл байршуулж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх сурталчилгаа явуулсан байжээ. Иймд Юнигаз ХХК-д "Өрсөлдөөний тухай" хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна.
Н.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ