Хүүхдийн товлолт вакциныг бямба гараг бүр хийнэ

Энэ сараас эхлэн нэг хүртэлх насны хүүхдийг Өрхийн эрүүл мэндийн төвөөс дуудлагын дагуу гэрээр үзэж тусламж үзүүүлэхээр болжээ. Учир нь улаанбурхан өвчний тархалт өндөр байгаатай холбогдуулан энэ сарын 1-нээс долоодугаар сарын 1 хүртэл гэрээр нь эмнэлгийн тусламж үзүүлж байхаар болсон байна. Мөн эрүүл хүүхдийг халдвараас сэргийлэх үүднээс “Товлолт дархлаажуулалт”-ыг долоо хоног бүрийн бямба гарагт Дүүргийн эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвд хийж байхаар тогтжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ