Ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хурлаар батласан УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

  • Малын генетик нөөцийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ