Ерөнхий сайдыг хүнд зодуулсан гэж ташаа мэдээлэл цацагджээ


Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хүнд зодуулсан талаар өчигдрөөс хойш зарим хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал, түүнийг өнгөрсөн баасан гарагт нэгэн хүнд зодуулж, хамрандаа хүнд бэртэл авч улмаар хагалгаанд орсон сурагтай гэжээ. Түүгээр ч барахгүй хагалгаа маш хүнд болсон төдийгүй одоогоор Сайд нарын 2-р эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар мэдээлжээ.
Тэгвэл уг асуудлыг албаны эх сурвалжуудаас тодруулахад, "Тийм үйл явдал огт болоогүй" гэв. Мөн албан бус эх сурвалжаас тодруулахад Ерөнхий сайд сагс тоглох дуртай. Магадгүй сагс тоглож байгаад хамраа бага зэрэг гэмтээсэн байж болзошгүй гэв.
Ямартаа Ерөнхий сайд хүнд зодуулсан гэдэг мэдээлэл нь ташаа мэдээлэл юм байна. Дашрамд дуулгахад Ерөнхий сайд нь нэгдүгээр зэргийн төрийн тусгай хамгаалалтанд байдаг билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ