АН-ын бүлгийн хурлаас шалтгаалан байнгын хороодын хурал хойшиллоо

УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдахаар товлоод байсан ч АН-ын бүлэг хуралдаж байгаатай холбоотойгоор ирц бүрдэхгүй учир бүлгийн хурлууд хойшиллоо.

Тодруулбал, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Гадаад харилцааны тухай хуулийн төсөл болон бусад асуудлуудыг хэлэлцэх байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ