Тусгай албанд Ерөнхий сайдад хандаад байна

Монгол Улсын тусгай албаны эрх ашигт халдсан, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг нэг хүний гарт төвлөрүүлэхийг санаархсан нэгэн хууль УИХ-аар хэлэлцэгдэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай хууль юм. Эдгээр хуулиар гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллагуудыг Хууль зүйн сайд хянадаг байхаар яригдаж байгаа ажээ. Хэрвээ энэ хууль энэ чигээрээ батлагдвал хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа улс төрийн нөлөө, хараанд орох юм. Түүнчлэн улстөрчид өөрсдийнхөө үйлдсэн авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгах үйл явцад хөндлөнгөөс нөлөөлж, гэмт хэргийн мөрдөн байцаалтыг хянах боломж бүрдэх юм байна. Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны чадамж суларч, зохион байгуулалттай, нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэргийн илрүүлэлт буурч, улмаар гаарахыг ч үгүйсгэх аргагүй. Иймээс тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж, дээрх хоёр хуулийг татаж авахуулах саналтай байгаагаа илэрхийлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ