УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд олонхийн саналаар “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзлээ.
Ингэснээр 76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна гэж УИХ үзлээ.
УИХ-ын дарга одоогийн УИХ чадамжтай, энэ асуудал дээр Цэц, УИХ нэг хоёр ойлголттой байгаа гэдгийг тодотголоо. Зургадугаар сарын 29-нд сонгууль явдагаараа явна, харин нэр дэвшүүлэх хугацааг өөрчлөхөөс аргагүй болж байна гэдгийг онцоллоо.
УИХ Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авснаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна. Одоо 2016 оны УИХ-ын сонгууль цул тойргоор буюу 76 жижиг тойргоор явах уу, томсгосон 26 тойргоор явах уу гэдгийг УИХ-ын төвшинд шийдэх болж байна.
УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаа өндөрлүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ