Ц.Оюунбаатар: Жүжигчин Б.Амарсайханд хариуцлага тооцох үндэслэл байхгүй


“Би юу хийчихэв ээ" хэмээх бичлэгээрээ шуугиан тарьсан жүжигчин Б.Амарсайхан шүүхэд дуудагдахаар болсон билээ.
Тодруулбал, хуульч өмгөөлөгч Г.Батбаяр жүжигчин Б.Амарсайханыг шалгуулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандсан талаараа өнөөдөр мэдээлсэн юм. Тэгвэл хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар, Ц.Монгол нар энэ асуудалд байр сууриа илэрхийлжээ. Ц.Оюунбаатар “Улстөрчийн захиалгаар хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлж баривчилвал дараа нь тухайн хүнд эрүүгийн хариуцлага яригдана. Монгол Улсын Үндсэн хуулинд заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийнхээ дагуу үзэл бодлоо илэрхийлсэн нь Монгол Улсын ямар нэгэн хууль зөрчөөгүй, хэн нэгэн хүний нэр төр, алдар хүндэд халдаагүй болно. Иймээс жүжигчин Б.Амарсайханд хариуцлага тооцох үндэслэл байхгүй болно” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ