МАХН-аас гарч, МАН-д элсэхээ мэдэгдлээ


Төрийн ордноо УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар мэдээлэл хийжМАХН-аас гарч, МАН-д элсэх шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдлээ. Энэхүү өргөдлөө МАХН-ын дарга Н.Энхбаярт өнөөдөр өгөх юм байна. Мөн УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарна гэдгээ ч хэлсэн юм. .
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Өнгөрсөн жилүүдэд МАХН-ыг МАН-тай хамтарч ажиллахыг удаа дараа хэлж байсан. Энэ удаагийн сонгуульд МАН,МАХН эвсэж оролцох ёстой байсан юм. Гэсэн ч дангаараа оролцох нь нэгэнт тодорхой боллоо. Иймээс улстөрчийн хувиар МАХН-аас гарч МАН-тай хамтран ажиллаж сонгуульд нэр дэвшихээр шийдсэн” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ