УИХ-ын дэд дарга Л.Цог намаасаа гарлаа

Улстөр бужигнаж бас буцалж эхлэв. Өнөөдөр морин цагт сонгуульд оролцох намууд батламжаа албан ёсоор гардаж авсан бөгөөд зарим гишүүд намаасаа гарч байгаагаа ч зарлаж бужигнаж эхлэв.

Тухайлбал, МАХН-аас Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр гарч байгаа байгаагаа дуулгав. Гэхдээ тэд ирэх долоо хоногт намаасаа албан ёсоор гарч МАН-д элсэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Тэгвэл УИХ-ын дэд дарга Л.Цог намаасаа гарч Г.Уянга гишүүний намд элсэх болсноо ч зарлав. Тэрбээр МАХН-аас гарч, Тусгаар тогтнол эв нэгдлийн намд элсэх нь тодорхой болов. Ийнхүү намууд дотроо хагаралдаж талцаж бас холбирч хөлбөрч эхэллээ дээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ