Эклерт хордсон иргэдийн 48 нь эмнэлгээс гарчээ

"Ньюсвийтфүүдс" болон "Олон сүм" ХХК-ийн "Русская кухня" цехийн үйлдвэрлсэн эклерээс үүдэлтэй хоолны хордлогоор одоогийн байдлаар нийт 145 хүн өвчилсөн байгаа билээ.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь олон хүнийг хордуулсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах "Ньюсвийтфүүдс" ХХК дээр МХЕГ-ын дарга очиж, бодит байдалтай нь биечлэн танилцаж, тэнд шалгалтаар ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчидтай уулзсан юм. Өнөөдрийн байдлаар нийт 145 хүн эклерт хордсон байгаагаас тэдний 96 нь ХӨСҮТ эмчлүүлж байгаа бөгөөд 48 хүн нь эмнэлгээс гарчээ. Хордлого гарсан даруйд "Ньюсвийтфүүдс", Олон сүм ХХК-ийн "Русская кухня" цехийн үйлдвэрлэсэн, түгээсэн бүтээгдэхүүнийг эргүүлэн татуулж, улсын байцаагчийн акт тогтоон үйл ажиллагааг нь түр зогсоосон байгаа. Харин "Ньюсвийт фүүдс" ХХК-ийн 564 эклер, үйлдвэрийн байранд байсан 586, хугацаа дууссан бусад нэрийн нийт 1105, "Олон сүм" ХХК-ийн "Русская кухня" цехэд үйлдвэрлэсэн чанар, аюулгүйн баталгаажилтгүй эклер болон бусад нэрийн 1457 ширхэг бүтээгдэхүүнийг хураан устгалд оруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ