Хүн төрөлхтөний гол аюулыг нэрлэжээ


Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэд“Дэлхийг сүйрүүлэх эрсдэл” гэсэн нэртэй тайлан бэлтгэжээ. Ойрын жилүүдэд манай гарагийн хүн амын наад зах нь 10 хувийг устгаж мэдэх гол гол аюулыг илтгэлд дурдсан байна. “Телеграф” сонинд ингэж бичжээ.
Ойрын таван жилд “тодорхойгүй эрсдэлүүдээс”хамгийн их аюул учирнагэж илтгэлд дурдаад,жишээ нь дэлхийд бага гараг унах юмуу том галт уул дэлбэрэхийг шинжээчид уг эрсдэлд хамруулсан байна. Гэхдээ эдгээр эрсдэл нь хүнээс шууд шалтгаалдаггүйгдурджээ.
Алс хэтдээ манай гарагийн хүн амд өвчин тахлын цар дэгдэлт, цөмийн дайн, уур амьсгалын сүйрлийн шинжтэй өөрчлөлт, түүнчилэнхиймэл оюун ухаан, роботын хөгжил заналхийлж болох юм. Эдгээр аюул нь хүнтэй шууд холбоотойг тэмдэглэжээ.
Орчин үеийн террорын байгууллагууд, тухайлбал “Исламын улс” бүлэглэлийн боломж ньзорилтот бүлгийн хүмүүст аюултай элдэв вирус бий болгох боломж олгож байна.Компьютерын технологийн хөгжил ньхүнийг өөрийн өрсөлдөгч хэмээн үздэг хиймэл оюун ухааны бие даасан бүлгүүдийг бий болгож бас мэднэ илтгэлд дурдсан байна.
Одоо олонхи орны засгийн газар болзошгүй аюулд зохих ёсоор бэлтгэж чадахгүй байна гэж эрдэмтэд үзэж байна. “Хүмүүс бол байгалийн бүтээлийн оргил, дэлхийд түүнээс илүү зүйл үгүй хэмээнбодох ямар ч үндэслэл байхгүй” гэж судлаачдын нэг Себастьян Фарквхар тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ