Улаанбаатар Мед нэгдсэн эмнэлэг ньҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БӨӨРНИЙ ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ, ҮЗЛЭГЭЭР үйлчлэж байна.

2016 оны 05 сарын 12 –ны өдөрОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН БАЯРЫН ӨДӨР тохиож буйтай холбогдуулан УЛААНБААТАР МЕД НЭГДСЭН ЭМНЭЛЭГ нь
2016 оны 05-р сарын 09-өөс эхлэн 05-р сарын 21-ыг хүртэл нийт үйлчлүүлэгчиддээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БӨӨРНИЙ ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ, ҮЗЛЭГЭЭР үйлчлэх боллоо.

ЯПОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ УЛААНБААТАР МЕД НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
Улаанбаатар мед нэгдсэн эмнэлэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун хойд талдбайрлах магнай трейдын (МТ) бензин колонкийн зүүн хойд талд байрлаж байна
Монгол-Японы хамтарсан Улаанбаатар Мед нэгдсэн эмнэлэг нь Япон улсын эрүүл мэндийн үйлчилгээний дэвшилтэт туршлага, орчин үеийн оношилгоо эмчилгээ, техник, технологи, стандартыг нэвтрүүлсэн Монгол-Японы хамтарсан анхны нэгдсэн эмнэлэг юм.
Манай эмнэлэгт эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, проффессоруудаас бүрдсэн зөвлөх эмч нар, гадны хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлсэн ахлах, тэргүүлэх зэрэгтэй мэргэжлийн баг хамт олон дүрс оношилгоо, үйл оношилгоо, лаборатори, гемодиализ, амбулатори, хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэдэг бөгөөд нурууны өвчнийг мэдрэлийн ёзоорын эсийн түвшин хүртэл эмчилдэг дэвшилтэт технологи бүхий Япон улсын “Ultralign G2” ISO стандартын гэрчилгээтэй төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлснээр багана нурууны өвчнийг мэсгүйгээр эмчлэх боломжийг бүрдүүлсэн.
Улаанбаатар Мед нэгдсэн эмнэлэг ЯПОН УЛСЫН ФУКУЯМА ТӨВ ЛАБОРАТОРИ, YUCOM 3 WISE RADIOLOGY дүрс оношилгооны төв, VITALREACT THERAPY сэргээнзасах эмчилгээний холбоотой хамтран ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ