Хүн гишгэсэн цагдаа олон нийтийн цагдаа байжээ


Согтуу иргэнийг баривчлахдаа газар хэвтүүлэн дээр нь нэг хөлөөрөө гишгээд зогсож буй цагдаагийн ажилтны зураг цахим сүлжээгээр тархаж олон хүний эгдүүцлийг хүргэсэн. Хэдийгээр хүн согтуу хөлчүү байсан ч иргэнд ингэж бүдүүлэг хандах нь ёсзүйгүй хэмээн ихээхэн шүүмжилсэн. Мөн тухайн цагдааг хэн гэгч хаана ажилладагийг нь тодруулж, хариуцлага тооцохыг шаардсан юм. Тэгвэл энэ албаны эх сурвалжаас тодруулахад "Тухайн зураг дээр байгаа цагдааг хэн болохыг тодруулсан. Цагдаагийн үндсэн ажилтан биш. Энэ жил сонгон ажилд орсон олон нийтийн цагдаа байна лээ. Одоогоор Улаанбаатар хотын цагдаагийн газарт албаны шалгалт хийж байгаа" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ