Н.Батцэрэг, М.Сономпил нар өргөдлөө өгсөн үү

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч, МАН-д элсэхээр шийдсэн болохоо өнөөдөр мэдэгдсэн. Тэгвэл М.Сономпил, Н.Батцэрэг нар “Шударга ёс” эвслийн бүлгээс гарах өргөдлөө өгсөн тухай мэдээлэл гараад байна. Үүнийг тус бүлгийн дарга О.Баасанхүүгээс тодруулахад “Н.Батцэрэг, М.Сономпил хоёр надад өргөдөл өгөөгүй. Бүлгээс гарах бол өргөдлөө өгөх ёстой шүү дээ. Мэдэх юм алга” гэх хариултыг өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ