Амиа хорлосон хүний тоо нэмэгджээ

Амиа хорлож буюу боомилж нас барсан хүний тоо нэмэгджээ. Тодруулбал, энэ оны нэгдүгээр улиралд нийт 138 хүн боомилж нас барснаас нийслэлд 73, орон нутагт 65, эрэгтэй 119, эмэгтэй 19 хүн, үүнээс насанд хүрээгүй хүүхэд 16 /14хүртэлх насны 8/, эрэгтэй 8, эмэгтэй 8 хүүхэд боомилж нас баржээ.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад боомилж нас барсан хэрэг 34 буюу 32,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Харин өнгөрсөн онд нийт 511 хүн боомилж нас барснаас нийслэлд 203 буюу 39,7хувь, орон нутагт 308 буюу 60,3 хувь, үүнээс эрэгтэй 440 буюу 86,1 хувь, эмэгтэй 70 буюу 13,7 хувийг эзэлж байжээ.

Үүнээснасанд хүрээгүй хүүхэд 37, үүнээс 14 хүртэлх насны хүүхэд 14 буюу 60,9 хувийг, эрэгтэй хүүхэд 26 буюу 70,3 хувийг, эмэгтэй хүүхэд 11 буюу 29,7 хувийг эзэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ