5-р сарын 9-нд ямар ямар оронд Ялалтын парад болох вэ?

Энэ жил тавдугаар сарын 9-ний Ялалтын парад хуучин ЗСБНХУ-ын нутагт үүссэн дараахи орнуудад болно:

Москва (Орос)

Энэ жил улаан талбайд болох парадад 10 мянган цэрэг, хуурай замын 130 гаруй нэгж техник, 71 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцоно.

Баку (Азербайжан)

Нийслэлд цэргийн парад болж, Зөвлөлт Холбоот Улсын хошой баатар Ази Аслановын хөшөөнд цэцэг өргөнө.

Ереван (Армен)

Армений зэвсэгт хүчин болон Оросынцэргийн 102 баазын нэгдсэн анги салбарууд Нэр нь тодроогүй цэргийн булшны өмнүүр парадын жагсаалаар явж өнгөрнө. Баярын арга хэмжээнд Оросын зүүн өмнөд тойрог болон Армений агаарын цэргийн хүчний нисэх онгоцуудыг оролцуулахаар төлөвлөж байна.

Бишкек (Киргиз)

Нийслэлд цэрэг, техникийн баярын үзлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд киргизийн цэргийнхний хамт оросын нисэхийн Кант баазыг цэргийн албан хаагчид оролцох юм.

Душанбе (Тажикистан)

Цэргийн парадад 2 мянга гаруй цэргийн албан хаагч оролцоно.Тажикистаны зэвсэгт хүчний цэрэг, офицеруудын хамт Тажикистан дахь оросын цэргийн баазын цэргийн албан хаагчид оролцоно.

Ялалтын өдөрт зориулсан парад зөвлөлтийн дараахиоронд яагаад болохгүй вэ?

Казахстан, Белорусын удирдлага тусгаар тогтносноос хойш анх удаа Ялалтын өдөр цэргийн уламжлалт парад хийхгүй байхаар шийдвэрлэжээ.Астана хотод тусгаар тогтносон өдрийн 25 жилийн ойг тэмдэглэх есдүгээр сард, Минскт тус хотыг фашистуудаас чөлөөлсөн өдрийг тэмдэглэдэг долоодугаар сарын 3-нд парадыг шилжүүлсэн байна.

Тэгш биш ой болж байгаатай холбогдуулан Молдав, Узбекистан, Туркмен, Гүржид цэргийн парад болон бусад баяр ёслол болохгүй ажээ. Балти орчмын орнуудад Ялалтын өдрийг албан ёсоор тэмдэглэдэггүй, энэ өдөр тэнд Европын өдрийг тэмдэглэдэг, харин нацизмыг бутцохисны болон Дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тавдугаар сарын 8-нд тэмдэглэдэг юм.

Дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдрийг тавдугаар сарын 9-нд биш, харин Өрнөд Европын адилаар тавдугаар сарын 8-нд тэмдэглэж байхаар Украин 2015 онд шийдвэрлэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ