Фермийн үнээнүүдийг зооглодог байсан том гэгчийн матрыг устгаж амарчээ

Өнгөрсөн бямба гарагт америкийн Флорида муж улсын Окичобигийн нэг фермийн эзэд өөрсдийнх нь үнээнүүдийн заналт дайсан 4,5 метр урт, 363 килограмм жинтэй матраассалж нэг амарсан байна. Эндхийн нэг цөөрөмд байдаг байсан энэ матар ус уухаар ирдэг үнээнүүдийг идчихдэг байжээ. Фермийн эзэд аймшигтай махчин матрыг устгаж, түүнийг цөөрмөөс гаргахад трактор хүртэл хэрэг болсон байна.


Фермийн эзэн Ли Лайтси болон анчин Блейк Годвин нарцөөрмийн хавийн мал, амьтдыг барьж идчихээд байсан матрыг анж байгаад буудан алжээ.

Эрчүүд буудан алсан 363 килограмм жинтэй матрыг цөөрмөөс гаргах гэж трактор хүртэл авчирсан байна.

Тийнхүү матрын махыг хэрэгтэй хүмүүстөгч, харин арьсаар нь чихмэл хийх ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ