Хятадад 31 хуруутай хүүхэд төржээ

Хятад гар, хөлөндөө нийт 31 хуруутай хүүхэд төрснийг РИА Новости агентлаг уламжилжээ.
Энэ ер бусын хүүхэд Хунань мужид төрснийг мэдээлж байна. Түүний ээж нь хөл, гарандаа тус бүр зургаан хуруутай гэнэ. Жаал хүү хоёр гартаа 15 хуруутай төрсөн бөгөөд гэхдээ эрхий хуруугүй аж. Мөн хоёр хөлөндөө 16 хуруутай гэнэ.
Одоо хүүхдийн эцэг, эх хоёр мэс засал хийлгэх мөнгө цуглуулж байгаа бөгөөд эмч нар илүү хуруунуудыг авах төдийгүй, бас байхгүй эрхий хуруунуудыг шилжүүлэн суулгах ажээ.
Илүү хуруу нь нэлээд дэлгэрсэн гажиг бөгөөд шинээр төрсөн таван мянган хүүхэд тутмын барагцаалвал нэгэнд нь ийм гажиг тохиолддог байна. Ийм гажигтай хүүхэд нэг илүү хуруутай төрдөг бөгөөд энэ хуруугий нь бүр бага байхад нь авахад хаялбар байдаг гэнэ.Гэвч өөртохиолдол ч гарсан бөгөөд жишээ нь хоёр гартаа тус бүр долоо, хоёр хөлөндөө тус бүр 10, нийлээд 34 хуруутай хүүхэд Энэтхэгт байдаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ