“Үүдэл эс”-ийн тухай монгол бүсгүйн илтгэл дэлхийд дуулиан тарьжээ

Шинэ зууны гэхээр судалгааг монгол бүсгүй, биохимич, эс судлаач Н.Ариунаа хийжээ. Баруун Европт ч эхлэл төдий байгаа энэхүү гайхалтай ажилд монгол хүн, тэр дундаа эмэгтэй хүн оролцсон нь онц сонирхолтой байгаа ажээ. Хүний бие махбод эсээс тогтдогийг бүгд мэднэ. Булчин булчингийн, тархи мэдрэлийн, арьс арьсны гээд л тус бүрдээ өвөрмөц эстэй юм. Гэтэл бүгдийнх нь суурь тавьдаг үүдэл эс гэж байх бөгөөд эх, хүүхдийг холбосон хүй болон чөмгөнд байдаг ажээ.

Хүүхдийг төрөнгүүт хүйнээс нь үүдэл эсийг нь авч хадгалбал хожмоо ямар ч өвчнөөс айхгүй болохыг эрдэмтэд тогтоожээ. Тухайлбал, зүрх нь муудвал зүрхийг, уушги нь муудвал уушгийг нь лабораторид ургуулаад л болох нь тэр. Эрхтэн шилжүүлэн суулгах гэсэн ойлголт байраа тавьж өгөх цаг ирлээ гэсэн үг юм. Өөрийнх нь эрхтэнийг өөрөөс нь ургуулаад л байсан газарт нь байрлуулж орхино гээд төсөөл дөө. Хамгийн амжилттай туршилт Иракт болжээ. Хуруугаа тас буудуулсан цэргийн хурууг ургуулж өгснөөр гар нь хэвээр байгаагаас ялгаагүй болсон гэнэ.

Үүдэл эс хадгалах ажил Америк, Европын зарим орон, Япон, Хятадад эхэлжээ. Хүүхэд төрөнгүүт эсийг нь аваад коджуулаад хадгална гэсэн үг. Монголд үүнийг Н.Ариунаа бүсгүй хийх бололтой. Тэр ажилдаа оржээ. Японд болсон олон улсын хуралд илтгэл тавьсан нь дуулиан тарьжээ. Морь унахаас өөрийг мэддэггүй /тэдний ойлголтоор/ монголчууд үүдэл эс ярьсан нь тэднийг жинхэнэ алмайруулж орхижээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ