“Хүүхдийн ертөнц-2013” гар зургийн уралдааныг дүгнэв

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийн дунд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарласан “Хүүхдийн ертөнд-2013” сэдэвт гар зургийн уралдааныг дүгнэж шалгаруулав.
Бага насны ангилалд нэгдүгээр байранд А.Номинсүрэн/4 настай/, хоёрдугаар байранд М.Билгүүндарь /8 настай/, гуравдугаар байранд Л.Түвшинтөр /6 настай/ нар шалгарсан бол, дунд насны ангилалд нэгдүгээр байрыг Н.Сарангоо /14 настай/, хоёрдугаар байрыг Б.Анхманлай /9 настай/, гуравдугаар байрыг А.Анужин /9 настай/ нар тус тус эзэлж Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн зуны ээлжинд амрах эрхийн бичиг, алт, мөнгө, хүрэл медаль, баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. Гар зургийн уралдаанд ирсэн нийт бүтээлүүдээр тус албаны хурлын зааланд үзэсгэлэн гаргав. Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ