Жанет Жексон тавин настайдаа ээж болох нь

Жанет Жексон удтал хүсэн хүлээсний эцэст тавин настайдаа ээж болох нь ээ. Тийнхүү “Ийм юм гэж байж болох уу?”, “Ийм насандаа хүүхэд төргүүлэх гэж үү?”... зэрэг асуулт цөөнгүй гарч байна. Удаан хугацааны туршид хүүхэдтэй болж чадаагүй эмэгтэй ийм насандаа бие шалтгаантай болох боломжтой юу гэдгийг лавлахаар сэтгүүлчид эмч Шахин Гадиртай холбоо барьжээ.

Дуучин эмэгтэй цэвэршилтийн үед хэдийнэ орсныг харгалзан үзвэл, Жанетын жам ёсоор жирэмслэх магадлал нэг хувиас хэтрэхгүй гэж эмч үзэж байна. “Тэр түрүүнд нь хөлдөөлгөсөн өндгөн эс хэрэглэсэн, эсвэл донорын өндгөн эс хэрэглэсэн байх” гэж эмч хэлжээ. Ингэж хожуу жирэмслэсэн нь согогтой хүүхнэд төрүүлэх аюултай биш үү гэсэн асуултад эмч хариулахдаа, “хэрвээ 49 настайд нь авсанЖанетын өөрийнх нь өндгөн эсийг хэрэглэсэн бол, жишээ нь Даунын хамшинж бүхий хүүхэд төрүүлэх магадлал эрүүл эмэгтэйгээс авсан донорын өндгөн эс хэрэглэснээс хавьгүй их байх болно” гэжээ. Жанет ийнхүү хожуу жиргэмслэснээрээ“оротож” хүүхэдтэй болсон ээж нарын тоог нэгээр нэмж байна.Тухайлбал Жина Дэвис 48 настайдаа (жүжигчин, загвар өмсөгч, одоо 60 настай) хоёр ихэр хүүхэд, Холле Берри 47 насандаа (Оскарын шагналт жүжигчин, одоо 49 настай), Келли Престон 48 насандаа (жүжигчин, загвар өмсөгч, одоо 53 настай) хүүхэд төрүүлсэн юм. Хүүхдүүд нь эв эрүүл бөгөөд хэвийн өсч байгаа ажээ. Тийнхүү Жанетын бүх зүйл сайн сайхан байх болно хэмээн найдах л үлдэж байна.

Жанет 2010 оноос тэрбумтан Уиссам Аль Манатай уулзаж учирах болжээ. Тэд 2012 онд нууцаар гэрлэж, 2013 он хүртэл энэ тухайгаа хэнд ч хэлээгүй байна. Жанет бие шалтгаантай болсон тухай цуу яриа бүр хэдэн долоо хоногийн өмнө тарсан бөгөөд харин тэд хэдхэн өдрийн өмнө л үүнийг нотложээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ