"Товлолт дархлаажуулалт"-ыг бямба гариг бүр хийж эхэллээ

Өрхийн эрүүл мэндийн төвөөс 1 хүртэлх насны хүүхдийг ирэх долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд дуудлагын дагуу гэрээр үзэж, тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Товлолт дархлаажуулалтад хамрагдахаар ДЭМТ, ӨЭМТ-р үйлчлүүлж буй эрүүл хүүхдүүдийг халдвараас сэргийлэх үүднээс “Товлолт Дархлаажуулалт” хийх өдрийг 7 хоног бүрийн Бямба гаригт болгон шилжүүллээ.

Улаанбурхан өвчин хүндрэхээс сэргийлдэг өндөр тунт А амин дэмийг жил бүрийн тав, 11 дүгээр сард өрхийн эмнэлгүүдээр дамжуулан өгдөг билээ. Үүнд зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүд хамрагдана. А амин дэмийг хүүхдэд зургаан сарын зайтай уулгах ба зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А амин дэмийг хангаж байдаг аж.

Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эхийнхээ хөхний сүүнээс хэрэгцээт амин дэмээ авдаг. Харин зургаан сараас хойш хөхний сүүнд А амин дэмийн нийлэгжилт багасдаг учраас нэмэлтээр өгдөг юм. Улаанбурхан өвчин хүндрэхээс сэргийлж байгаа ганц зүйл нь А амин дэм. Тиймээс хүүхэддээ А амин дэмээр баялаг хоол хүнс өгч байхыг эмч нар зөвлөж байна. Мөн энэ сарын турш өрхийн эмнэлгээс олгох өндөр тунт А амин дэмийг хүүхэддээ эмчийн хяналтан дор уулгахыг санууллаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ