Явуулын пүүгээр хяналт шалгалт хийдэг боллоо

Том оврын ачааны автомашинаар тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгж байгууллага, иргэд монгол улсын замын хөдөлгөөний дүрэм, монгол улсын стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчин даац хэтрүүлснээс их хэмжээний хөрөнгө зарж хийдэг зам, замын барилга байгууламжийг эвддэг.
Иймд Хан-уул дүүргийн засаг даргын а/68 тоот захирамжийн хүрээнд тоосжилт бууруулах сангийн санхүүжилтээс хөрөнгийг шийдвэрлэж, Хан-уул дүүргийн замын цагдаагийн тасагт том оврын ачааны автомашины даац шалгах явуулын пүүг авч өгч, хяналт шалгалтыг хийх нөхцлийг бүрдүүлсэн байна.


Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ