Ялалтын дуу хоолой

Хуучин зөвлөлтийн түүхийн хамгийн эмгэнэлтэй, хамгийн баатарлаг хуудсууд энэ хүний нэртэй салшгүй холбоотой. Зөвлөлтийн “Информбюро” буюу зөвлөлтийн “Мэдээллийн товчоо” байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан “Спутник” радиогийн нэвтрүүлгээр Левитаны гүйцэтгэсэн хосгүй үүргийн тухай өгүүлжээ.

Зөвлөлтийн, Оросын олон үеийнхний хувьд Юрий Левитан дайны дуу хоолой, энх тайвны дуу хоолой болсон юм.Тэр Аугаа их эх орны дайны жилүүдэд зөвхөн мэдээ унших төдийгүй, хүмүүст гарцаагүй ялалтад итгэх итгэл төрүүлж байсан олон нийтийн мэдээллийн хэрэгслийн түүхэнд эгнэгт орсон билээ.

Юрий Левитан өөрийн үеийнхний дуу хоолой мөнөөс мөн. Тэр дайны дуу хоолой, энх тайвны дуу хоолой байсан юм. 17 настайдаа тэр радиод ирж, нэвтрүүлэгчийн ажилд бүхий л амьдралаа зориулжээ.Дайны жилүүдэд Левитан тэсч үлдэхийн төлөө аугаа их тулаанд боссон ард түмний эсэргүүцэл, эрэлхэг зориг, гавъяаны бэлгэ тэмдэг болсон билээ.“Анхаараарай! Москвагаас ярьж байна!”, “Зөвлөлтийн мэдээллийн товчооноос” гэсэн үгээр эхлэж, түүний уншдаг байсан фронтын мэдээ хүмүүсийг радио хүлээн авагчид чухамдаа соронзон мэт татаж, мэдээний үг бүрийг тэдэнд хүргэдэгбайжээ. Левитан гайхалтай дуу хоолойтой хүн байсан бөгөөд мэргэжилтнүүд үүнийг аргил баргил хоолой гэж нэрлэдэг юм.Юрий Левитан дэлхийн радио өргөн нэвтрүүлгийн түүхэн дэх хойсгүй үзэгдэл байсан, байсаар ч байгаа бөгөөд түүнтэй эн зэрэгцэх хүн огт байхгүй билээ.

Радио хороонд ажиллаж байсан Левитаны хувь заяанд азтай гэмээр санамсаргүй явдал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, зүгээр нэг хэн нэгэн хүнбиш, харин тэр үеийн төрийн тэргүүн түүнийг анзаарч,намын ээлжит их хурал дээр тавьсан илтгэлийг нь уншихыг түүнд даалгажээ. Тийм гайхалтай дуу хоолой, мэдээллийг бусдад хүргэх тийм гайхалтай чадвартай, үүний дээр радиод мэргэжлийн дагуу ажиллаж байсан хүн дэлхий нийтэд заналхийлсэн дайсны эсрэг мэдээллийн тэргүүн шугамын дайнд оролцохгүй байх аргагүйбайсан хэрэг.

Аугаа их эх орны дайны дөрвөн жилд 120 гаруй яаралтай мэдээ, Дээд ерөнхий командлагчийн олон арван тушаал, засгийн газрын мэдэгдэл, фронтын хоёр мянга гаруймэдээ уншсан байна. Тэр зөвхөн мэдээ мэдээлэл уншиж байсан төдийгүй, хүмүүститгэл төрүүлж байсан юм. Энэ нь хамгийн гол зүйл байсан байж болох.“Историк” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчийн орлогч Арсений Замостьянов “Спутник” радиод өгсөн ярилцлагадаа:

“Энэ бол радио долгионоор мэргрэжлийн ур чадварын өндөрлөгт маш залуу насандаа гарсан тэр хүмүүсийн нэг байсан юм.Тэгэхэд тэр 30 нас хүрээгүйг илүү хуучинсаг тэр үед төсөөлөхөд хэцүү, харин тэргүрний дуу хоолой болж, төр улсын тухай төсөөллийг төлөвшүүлж, нийгмийн эх оронч санаа бодолд хүчтэй нөлөөлж, манай орны жинхэнэ дуу хоолойны бэлгэ тэмдэг байсан юм. Ялалтын өдөр тэр 31 нас хүрээд байсан бөгөөдэнэ ялалтын хамт бүхий л дайн, дайны өмнөх он жилүүдийг туулсан юм” гэжээ.

Зөвлөлт Холбоот Улс болон түүний олон сая оршин суугчийн хувьд Левитан онцгой учир холбогдолтойг харгалзан, 1941 оны намар түүнийг Свердловск хот, харин 1943 оны хавар, дайны цагийн үүднээс маш хүнд хэцүү үед Куйбышев хот руу нүүлгэсэн байна. Тэгэхэд радио хороо энэ хотоос нэвтрүүлгээ явуулж, харин Юрий Левитаныгийш тийш нь нүүлгэн шилжүүлж байсан нь радиогийн нэвтрүүлгийг тасралтгүй явуулах явдлыг хангахтай холбоотой техникийн шаардлага, аюулгүй байдлыг хангах асуудалтай холбоотой байжээ. Энэ бүхнийг маш нууц байдалд хийж байсан бөгөөд домог болсон нэвтрүүлэгчийг ингэж ийш тийш нь нүүлгэн шилжүүлж байсан тухай мэдээллийг дайн дууссанаас хойш 25 жилийн дараа л ил гаргаж тавьсан байна.

Дайны дараа Юрий Левитан идэвхитэй ажилласаар байсны сацуу сэтгүүл зүйн цехийн хамгийн шаардлагатай мэргэжилтнүүдийн нэг хэвээр байжээ. Улаан талбай, Кремлиэс сонин содон олон сурвалжлага хийж, олон кинонд дуу оруулсан байна. Юрий Гагарины түүхт нислэгийн тухай дэлхий нийтэд зарлах эрхэм үүрэг чухамхүү Юрий Левитанд ногдсон юм. Нас барахаас нь хэдхэн жилийн өмнө 1980 онд түүнд ЗСБНХУ-ын ардын жүшжигчин цол олгожээ.Юрий Левитан аугаа их бөгөөд эмгэнэлт үеийн аугаа дуу хоолой байсан юм. Чухамхүү энэ утгаар Левитан түүхийн тэр хүнд хэцүү үед өргөн олон түмэнд мэдээлэл хүргээд зогсохгүй, гарцаагүй ялалтад итгэх итгэл төрүүлж байсан зөвлөлтийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн түүхэнд эгнэгт орсон билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ