Дайны жилүүдийн гол бүтээлүүд

Дэлхийн хоёрдугаар дайн бүх мөргөлдөөний түүхэнд хамгийн түйтгэрт дайн байсан билээ. Бүхий л үеийн дотроос энэ дайнд хамгийн их хөрөнгө мөнгө зарцуулж, энэ дайнаар хамгийн их эд хөрөнгө устаж, хамгийн олон хүн алагдсан бөгөөд үүнээс гадна уг дайн түүхэн дэх бусад аливаа дайнаас илүүтэйгээр хамгийн гүн гүнзгий өөрчлөлт авчирсан юм.Гэхдээ энэ аймшигтай, цуст дайнхүн төрөлхтөнд цөөнгүй шинэ бүтээл бэлэглэсэн юм.
Атомын бөмбөг

Энэ аймшигт зэвсгийг бүтээх ажил дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн эхлэжээ.Хэн цөмийн бөмбөг хийнэв, тэр л хүн ялагч болно гэж тэр үеийн удирдагчид үзэж байв. 1934 онд Унгарын физикч Лео СилардАнглид атомын бериллийн бөмбөгний патент авч, харин дөрвөн жилийн дараа Отто Ган, Фриц Штрассман болон Лиза Мейтнер нар нейтроныг шингээхэд ураны цөм задардагийг нээжээ.Цөмийн зэвсэг боловсруулах ажил энэ үеэс эхлэдэг.
ЗСБНХУ-д атомын бөмбөг хийх практик ажил эхлүүлэх тухай улсыг батлан хамгаалах хорооны №2872сс тогтоол 1943 оны хоёрдугаар сарын 11-нд гарчээ.Энэ ажлыг ерөнхийд нь удирдах үүргийг Улсыг батлан хамгаалах хорооны орлогч дарга В.М.Молотовт даалгаж, тэрээр атомын төслийн тэргүүнээр И.Курчатовыг томилжээ. Казахстаны Семипалатинск мужид барьсан туршилтын талбайд 1949 оны наймдугаар сарын 29-нд зөвлөлтийн анхны атомын бөмбөгийг амжилттай туршсан байна. Энэ туршилтыг нууцлаж байжээ.
Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаясан нь (1945 оны наймдугаар сарын 6 болон 9-нд)хүн төрөлхтөний түүхэнд цөмийн зэвсгийг байлдааны зорилгоор хэрэглэсэн хоёрхон жишээ юм. Японыг үг дуугүй буулгаж авах ажлыг түргэвчлэх зорилгоор дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн шатанд АНУ-ын зэвсэгт хүчин энэ хоёр бөмбөгийг хаясан билээ. Ингэж бөмбөгдөх шаардлага байсан эсэхийг одоо болтол нотлоогүй бөгөөд харин америкчууд хүний ёсноос гадуур үйлдэлдээ уучлал эрээгүй юм.
Үхлийн туяа

1935 онд британийн инженер Роберт Уотсон-Уатт радио долгионы тусламжтайгаар эсрэг талын нисэх онгоцыг устгаж чадах “үхлийн туяа” гаргаж авах ажлыг эхлүүлжээ.Гэхдээ “Үхлийн туяаны” оронд нисэх онгоц илрүүлж, түүний шилжилт хөдөлгөөнийг хянах төхөөрөг болох радар бүтээсэн байна. Уотсон-Уаттын радарын ажилладаг зарчмыг давтан хэлэхийн хэрэг байхгүй бизээ. Энэ төхөөрөг нь бүхий л аугаа зүйлийн адил тун энгийн юм.Гэхдээ инженертцэргийнхний захиалж байсан яг тийм зүйл болоогүй нь үнэн.
Анхны электрон тоон компьютер

1946 оны хоёрдугаар сарын 14-ндАНУ-д программчлалын анхдагч болох электрон тоон компьютерыг ашиглалтад оруулжээ. Харин түүнийг “Electronic Numerical Integrator and Computer буюу ENIAC” гэж нэрлэсэн бөгөөд англи хэлнээс орчуулвал “Электрон тоон интегратор болон тооцоолон бодогч” гэсэн утгатай юм. Энэ шинэ бүтээл бараг 32 тонн бөгөөд өөртөө 17 468 чийдэн, 70 мянган регистор, арван мянган конденсатор багтааж байжээ. Үнэндээ үүнэээс өмнө ч компьютер бүтээх оролдлого хийж байсан байна. Гэвч түрүүчийн бүх засвар нь туршилтын хувилбар байсан бөгөөд практикт ашиглагдаагүй юм. Жишээ нь, 1912 онд оросын эрдэмтэн Алексей Николаевич Крыловын төслийн дагуу дифференциал тэгшилт бодоход зориулсан машин бүтээсэн байна. 1927 онд АНУ-д механик аналог компьютер бүтээжээ.Инженер Конрад Цузе 1938 онд Германд Гельмут Шрейертэй хамтран Z1 гэдэгмеханик тоон төхөөрөг бас бүтээсэн байна.
Акваланг

Хүн төрөлхтөн акваланг бүтээсэн нь Дэлхийн хоёрдугаар дайнтай холбоотой юм. 1936 онд францын армийн офицер Ив Ле Прийормашины дугуйны дотуур хаймарыг хийлдэг савнаас даралттай агаарыг байнга өгдөг аппарат бүтээсэн бөгөөд дотуур хаймар 150 хүртэл атмосфер даралтыг дааж байжээ. Бие даасан ажилладаг уг аппаратын зэрэгцээ савны агаараар дүүрч, ингэснээр усыг түлхэдэг тусгай баг маягийн өмсгөлийг ч бас хэрэглэсэн нь уг төхөөргийн гадна хэлбэрийн сонирхолтой онцлог байв. Прийорын аппарат нь бүрэн бие даасан шинжтэй байсан бөгөөд хүнийг элдэв хоолой шлангаас бүрэн чөлөөлсөн юм. Гэвч энэ аппарат бүрэн төгс төгөлдөр болоогүй учир амьсгал авах эргүүлгэн хаалтыг зөвхөн гараар нээж, харин амьсгалаазөвхөн хамраар маск руу гаргадаг байжээ.
Гэвч нээлттэй мөчлөгийн аппаратын санаа нь усан дор бие даан сэлэхэд чухал хувь нэмэр оруулсан нь гайхалтай юм. Юу гэвэл, францын залуу офицер Жак Ив Кусто ахуйн хий үйлдвэрлэдэг томоохон “Air Liquide” корпорацын эздийн нэгний охинтой азтай тохиолдлоор гэрлэжээ. Францыг Герман эзлэсэн 1942 ондбүх нефтийг рейхийн цэргийн хэрэгцээнд байнга шахуу авч байсан байна. Харин “Air Liquide” корпорацадхийг хөдөлгүүртөгөх систем боловсруулжээ. Энэ системийг инженер Эмиль Ганьян боловсруулсан байна.Кусто усан дор амьсгалахад зориулан энэ системийг өөрчлөхийг чухамхүү түүнд санал болгожээ.Ингэснээр даралтыг бууруулах хоёр шаттай систем бүтээж, үүнийг цаашид акваланг гэж нэрлэх болсон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ