НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана


НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны ээлжит тохирлыг өнөөдөр МҮОНТ болон UBS-ээр 19:30 цагт шууд дамжуулна. Энэ удаагийн тохиролд дөрөвдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн бүх баримт хамаарах аж.
Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын 3-8 орон тохирвол дараах хонжвор таарах юм байна.Тухайлбал,
•найман орон тохирсон бол та 100 сая төгрөг,
•долоон орон тохирсон бол та 20 сая төгрөг,
•зургаан орон тохирсон бол та 4 сая төгрөг,
•таван орон тохирсон бол та 500 мянган төгрөг,
•гурван орон тохирсон бол та 100 мянган төгрөг хожих юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ