Хяналтын камераар хуурамч дугаартай автомашиныг илрүүлжээ


Хяналтын камерын тусламжтайгаар хуурамч дугаартай автомашиныг илрүүлж байгаа талаар Замын цагдаагийн газраас мэдээлсэн.
Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 5539 УНТ улсын дугаартай Toyoto Vitz маркийн автомашин дугаарынхаа сүүлийн орныг хуурамчаар үйлдэн хөдөлгөөнд оролцож явсныг илрүүлжээ. Энэ төрлийн зөрчил гаргасан жолоочид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаанд жолоодох эрхийг нь хасдаг байна. Харин хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмж торгох шийтгэл оногдуулж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ