Эрүүл мэнд спортын сайд энэ долоо хоногт тодорно

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Эрүүл мэнд, спортын сайдыг томилуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Энэхүү асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо болон УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэж шийдэх юм.

Засгийн газраас Эрүүл мэнд спортын сайдад Ц.Лхагвасүрэнг өргөн мэдүүлсэн. Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. Улсын клиникийн төв эмнэлэгт их эмч, АУДС-д багш, захирал, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд одоо тус сургуульд зөвлөх профессороор ажиллаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ