Принс ДОХ өвчнөөр нас барсан байна

Принс 57 насандаа нас барсан нь түүнийг шүтэн бишрэгчид болон мэргэжил нэгтнүүдийг цочирдуулсан. Харин дуучин тэнгэрийн оронд очихоор зэхэж байсан бөгөөд учир нь тэр ДОХ туссан, удаан амьд явахгүй гэдгээ мэдэж байсан хэмээн түүний дотнын найз нөхөд нотлож байна.

Эх сурвалжийн хэлснийг иш татан “The National Enquirer” сонинд бичсэнээр, Принс өөрийн аймшигтч өвчний тухай бүр дөрөвдүгээр сарын 19-нд найз нөхөддөө ярьж байжээ. “Бүр тэгэхэд, тэр тун тааруухан харагдаж байсан. Түүний толгой байнга эргэж, шинжилгээ нь муу гарч, халуун нь 34,4 градус хүртэл буурсан, энэ нь тун аюултай юм. Тэр эцэж турж,тамир тэнхэлгүй болж, зүг чигээ байнга алддаг байсан. Тэр хоол идэх нь цөөрч, байнга бөөлждөг байсан” гэж дуучны ойрын хүн ярьжээ.

Дуучин гэрээслэл үлдээгээгүй байна. Хэрвээ тэр удахгүй нас барахаа мэдэж байсан бол,эцсийн хүслээ хэлэхэд яагаад санаа тавьсангүй вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч байна.Эсвэл тэр тийм гэнэт нас барчих юм хэмээн бодож байгаагүй байж болох.Дуучны 300 саяын хөрөнгийн цорын ганц өвлөгч нь түүний төрсөн бүсгүй дүү байх болов уу.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ