Путин манай гарагийн хамгийн хүндтэй арван эрийн тоонд багтжээ

Сүүлийн нэг жилд Оросын ерөнхийлөгч Владимир Путиний нэр хүнд өсч, тэр манай гарагийн хамгийн хүндтэй арван эрийн тоонд орсныг олон нийтийн мэдээллийн хэрээгслүүд мэдээлж байна.
“Дейли мэйл” сонинд бичсэнээр, 2016 онд Оросын ерөнхийлөгч хамгийн их хүндэтгэл хүлээдэг эрчүүдийн жагсаалтын зургаад бичигджээ.Сонинд бичсэнээр, Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг дэмжиж байгаа ч, Путиний нэр хүнд өссөн бөгөөдянз бүрийн 30 оронд олон улсын судалгааны “YouGov” компаниасявуулсан санал асуулгын дүн үүнийг харууллаа гэж телевизийн RT суваг уламжилсан байна.
Жагсаалтыг “Майкрософт” корпорацын тэргүүн Билл Гейтс тэргүүлж, америкийн ерөнхийлөгч Барак Обама удаалж, гуравт Хятадын удирдагч Ши Зиньпин оржээ. Дөрөвт жүжигчин Жеки Чанэ, тавт физикч Стивен Хокинг, зургаад оросын ерөнхийлөгч орсныг британийн сонинд дурдсан байна.
Өнгөрсөн жил Оросын төрийн тэргүүн ийм жагсаалтын арваннэгт бичигдэж байсныг“Дейли мэйл” сонинд тэмдэглэсэн байна.
Эмэгтэйчүүдийн мөн ийм жагсаалтад эхний байранд америкийн жүжигчин Анжелина Жоли бичигдэж, хоёртбританийн хатан хаан Елизавета, гуравт АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон орсныг өгүүлэлд дурджээ.
Судалгааны “YouGov” компанийн тайлбарласнаар,бүх тивийн нэр цуутай хүмүүс, түүний дотор хүмүүнлэгийн үйл ажиллагаа, сайн үйлсээрээ нэртэй хүмүүс дэлхийн хамгийн их хүндтэй хүмүүсийн жагсаалтад оржээ. Манай гарагийн хамгийн хүндтэй хорин хүн огт өөр өөр бөгөөд дэлхийн цэнгээнт шоу, спортын одууд, британийн хатан хааны гэр бүлийн хоёр төлөөлөгч,дуучин Селин Дион нараас бүрдэж байна.
“Энэ нь 2016 онд хүн төрөлхтөний нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэт зүйлсийн хосгүй өвөрмөц жагсаалт юм” гэж “YouGov” компанийн төлөөлөгч тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ