Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАН-д элслээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүнД.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАН-ын гишүүнчлэлээ сэргээж, тус бүлгийн хуралд суужээ. Энэ үеэр МАХН-аа орхиж МАН-д элссэн гишүүдийг МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар хадаг сүү, мөнгөн аягатай угтан авсан байна. Ингэснээр МАН-ын бүлэг УИХ-д 30 гишүүнтэй болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ