"Оддын хаан"-д "Жалам хар"-ыг бүжиглэжээ

БНСУ дахь олон улсын дуулаачдын "Montant" хэмээх байгууллагын дуучин С.Гантогоо хэмээх монгол залуу Солонгосын “Оддын хаан”-д оролцжээ. Тэрбээр Солонгосын алдарт Ким Тэ Ү, Сүн Я нартай хамтран дуулж байсан авьяаслаг залуу юм байна. Авьяаслаг Монгол залуу Солонгосчуудад монгол бүжгийн гайхамшиг болсон Жалам хар бүжгийг бүжиглэж үзүүлсэн бөгөөд аяыг нь өөрөө амаараа аялсан нь үзэгчдэд ихэд таалагдсан гэнэ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ