С.Баярцогтоос гадна Я.Очирсүх, Б.Дэлгэрсайхан нар оффшортой нь зарлагдлаа
"Panama Papers"-ээс хятад эзэнтэй хоёр монгол компани оффшор данстайг зарлаад байна. Түүнчлэн Монгол улсын сайд С.Баярцогтын оффгор дансыг дахин ил болгон зарлажээ. Ингэхдээ түүний мэдүүлэг дэхь "Хятадын Монгол" гэх тодотгол одоог хүртэл арилаагүй хэвээр байна.

Мөн С.Баярцогтоос гадна "Wisdom International Holdings" гэх компанийн нэрээр бүртгэлтэй Янсанжавын Очирсүх гэх Монгол Улсын иргэний нэр мөн бүртгэлтэй байна.

Тэрээр 2005 оны 9 сард оффшор данс нээлгэсэн байна. Үүнээс гадна "Eiffel View Universal Holdings" гэх нэрээр бүртгэлтэй Борхүүгийн Дэлгэрсайхан гэх Монгол Улсын иргэн бүртгүүлжээ. Тэрээр 2005, 2008 онд оффшор данс нээлгэж бүртгүүлсэн байна.

Я.Очирсүх нь 1999-2000 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан юм. Б.Дэлгэрсайхан нь "Дорнын говь" ХХК-ийн захирал бөгөөд Ерөө суманд Хятадуудтай хамтарч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулж байжээ. Тэрээр энэ удаагийн сонгуульд Дорноговь аймагт МАН-аас нэр дэвшиж буй гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаад эхэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ