“Making the band-4”-ыг “Одон” телевизээр цацна

“МN-25 дугаар суваг” телевизээс санаачилсан“Making the band” шоу төслийн 4 дахь удаагийн бүртгэл энэ сарын 1-нээс эхэлжээ. Тус шоунаас “Аnemone”, “Ехtасу”, “Мiхх” зэрэг хамтлагууд төрөн гарч уран бүтээлээ хийж яваа билээ. Энэ удаагийн төслийг ӨМӨЗО-ы “Одон” телевизээр цацаж, шинэ хамтлагийг гадаадын хөгжмийн наадмуудад оролцуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Бүртгэл энэ сарын 27-ныг дуустал “МN-25 суваг” телевизийн байранд үргэлжилнэ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ