Х.Цагаанбаатар "Тусгаар тогтнол эв нэгдлийн нам"-д элсчээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин намд элсжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Г.Уянга даргатай Тусгаар тогтнол эв нэгдлийн намд элсэж батламжаа гардаж авсан зургаа цахим хуудсандаа тавьжээ. Ийнхүү их спорт болон үндэсний спортын нэртэй төртэй бөхчүүд өнөө жилийн сонгуульд өнгө нэмж оролцохоор эр зориг, сэтгэл зүрх, ур ухаан шулуудсан бололтой.

Сонгууль ойртох тусам сонин сонин сонголт хийдэг урлаг соёлынхон болон бөхчүүд ямар намд элсэж, улстөржихөө мэддэг болсон юм шигээ. Ямартаа ч гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын улстөрийн зам замналаа ийнхүү эхлүүлж буй бололтой. Харин сонгосон нам нь иргэдийн сонирхол татаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ