Танилц: Монголын "офшорчид"

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн офшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь Улаанбаатарын цагаар урьд шөнө буюу 2016 оны тавдугаар сарын 10-ны 03:00 цагт нийтэллээ. Өчигдрийн байдлаар "Panama papers"-ээс монголын хэд хэдэн офшор данстнуудыг нэрлээд байсан бол өнөөдөр мэдээллээ бүрэн байдлаар цахим хуудастаа байршуулжээ. Mongolia гэсэн хайлтад давхардсан байдлаар 49 нэр зарлаад байгаа юм. Эндээс Батзориг Чимэддорж, Давааням Чойндон гэх зэрэг хүмүүсийн хэд хэдэн данс бүртгэгдсэн болохыг та харж болно. Мөн олны танил эрхмүүдийн нэр ч энд багтжээ.

Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган офшор компани, улс орны тэргүүн, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг дэлгээд байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү...

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ