Диана гүнжийн ах түүний булшийг засч янзлахад овоохон мөнгө зарцуулна

Диана гүнж эмгэнэлтэйгээр нас барснаас хойш бараг 20 жилийн дараа түүний ах Чарльз Спенсер түүнийг оршуулсан газрыг сэргээн янзлахаар шийдвэрлэжээ. Сэргээн засварлахад гүнжийн төрөл төрөгсөд чамгүй мөнгө – нэг сая орчим стерлингийн фунт зарцуулна гэдгийг шар хэвлэлийнхэн мэдэж авсан байна. Булшийг янзлахад төдийгүй, гүнжийг нутаглуулсан эдлэн газрыг сэргээхэд энэ мөнгийг зарцуулах ажээ.
Диана гүнжийг Лондон хотоос нэг зуун километрт Нортгемптоншир гүнлэгийн буйдхан аралд нутаглуулсан юм. Тэнд түүний гэр бүлийн Элторп эдлэн байдаг бөгөөд түүний талбай нь 13 мянган акр ажээ. Жуулчид талийгаач гүнжийн булшийг эргэхдээ мөнгө төлдөг байна. Энэ бүх мөнгийг буяны зорилгоор зарцуулдаг гэж Спенсерийн гэр бүлийнхэн ярьж байна. Нэг үгээр хэлэхэд, хатан хааны ордны ерөнхий тогооч байсан Даррен МакГрэдигийн шүүмжлэл Дианагийн дүүг гүнжийг нутаглуулсан газрыг сэргээн засварлаж эхлэхэд хүргэжээ. Гүнжийн булш зэрлэг ургамалд баригдаж, эвгүй харагдаж буйд дургүйцэж байгаагаа тогооч 2014 хэлж байжээ. “Спенсерийнхэн Диана гүнжийн булшинд хайхрамжгүй хандаж байгааг харахад эвгүй байна” гэж МакГрэди тэгэхэд өөрийн Twitter-аккаунтад бичээд, булшны зургийг хавсаргасан байна. Сэргээн засварлахад ажилд Дианагийн хоёр хүү оролцох эсэх нь тодорхойгүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ