Ирэх сард 6000 тонн “АИ-93” оруулж ирнэ


“Монгол-93” шатахуун худалдаанд гараад удаагүй ч борлуулалт сайтай байгаа гэнэ. Дорнод аймгаас олборлосон түүхий газрын тосыг боловсруулж үйлдвэрлэсэн энэ шатахуун нь үнийн хувьд ОХУ-аас оруулж ирж буй АИ-92-той адил байгаа бөгөөд жолооч нарт тун ч их таалагдаж буй юм. Өнгөрсөн тавдугаар сард хөх хот дахь үйлдвэрээс 2100 тонныг, энэ сард 4100 тонн “Монгол-93” шатахуун оруулж ирснээс 2900 тонн нь зарагдсан байна. Уул уурхайн яам болон Газрын тосны газрынхан энэ шатахууны стандартыг батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд ирэх сард хэмжээг нь нэмж 6000 тонныг оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ