Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр Цогсүрэнгийн Ганболдыг томилжээ


Шийдлийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Хэвлэлийн төлөөлөгчөөр Ц.Ганболд томилогдож, өчигдрөөс үүрэгт ажилдаа орсон байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч болж байгаа Ц.Ганболд нь ОХУ-ын Санкт-Петербургийн Улсын их сургууль төгссөн мэргэжлийн сэтгүүлч бөгөөдөмнө нь төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Засгийн газрын мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч, Монголын үндэсний телевизийн “Монголын мэдээ” агентлагийн захирал зэрэг алба хашиж байсны зэрэгцээ 2013-2015 онд БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүсүүд Хонгконг, Макаод Монгол Улсаа төлөөлөн Ерөнхий консулаар ажиллаж байжээ.
Мөн тэрбээр 1996 онд буюу 20 жилийн өмнө ардчилагчдын анхны Засгийн газарт Ерөнхий сайд М.Энхсайханы хэвлэл мэдээллийн асуудал эрхэлсэн шадар зөвлөх, Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан юм. Улс төр идэвхжиж, ээлжит сонгууль дөхсөн эгзэгтэй энэ үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс төр, хэвлэл мэдээллийн салбарт туршлагатай нэгнийг Хэвлэлийн төлөөлөгчөөрөө ийнхүү сонгосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ