Д.Батбаяр: Миний оффшор дансны үлдэгдэл 0 төгрөг

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь монголын цагаар өнөөдөр 03.00 цагт /05.09/ нийтэд зарласан. Монголын 49 эрхэм оффшор данстай байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр юм. Энэхүү дансных нь талаар түүнээс тодрууллаа.

-Таныг оффшор данстай гэх мэдээлэл дэлгэгдлээ. Энэ тухайгаа мэдээлэхгүй юу?

-Оффшор данс гэж иргэн өөрийн эх орноос бусад оронд данс нээлгэхийг хэлээд байх шиг байна. Надад оффшор данс байгаа юу гэвэл байгаа. Зөвхөн Япон улсад байгаа. Учир нь 25 жилийн өмнө сумод барилдаж байхдаа, 17-18 жил амьдрахдаа эрүүл мэндэд шаардлагатай мөнгө, цалин мөнгийг тухайн дансаар авдаг байсан юм. Дөрөв таван данс байгаа. Одоо хаагдаад ганц хоёр нь л үлдэж байгаа байх. Учир нь тухайн дансанд ямар ч мөнгө байхгүй. Би зодогоо тайлахдаа байгаа бүх мөнгөө аваад ирсэн. Данс нь 0 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

-Та эдгээр дансаа УИХ-ын гишүүн байхдаа Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж байсан уу?

-Дансны үлдэгдэл 0 төгрөг байсан шүү дээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ