Монголын Үндэсний музейг 10-р ангийн сурагчид үнэ төлбөргүй үзнэ

Монголын Үндэсний музей нь Монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлжалт зан заншилтай холбогдох 56,000 гаруй үзмэртэй бөгөөд байнгын үзүүллэгийн9 танхимдаа үзмэрүүдээс дээжлэн харуулсан Үндэсний хэмжээний тэргүүлэх музей юм.

Тус музейн үзүүллэгт Хүрэл зэвсгийн үеийн хос янзага, хүрэл сэлэм, Хүннүгийн үеийн ширмэл ширдэг, авсны алтан чимэглэл, алтан нар сар, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, алтан чимэглэлүүд, алтан гүц, хундага, таваг, мөнгөн буга,Хятаны үеийн ясан шүдний сойз, XIII зууны үетэй холбогдохнум, сум, үйсэн хоромсого, эмээлийн мод, Монголын эзэнт гүрний үеийн зооснууд, чамин тансаг хийц, загвартай Богтого малгайн алтан чимэглэл, Япон тэнгисээс олдсон Хубилай хааны цэргийн усны сав, XIII-XIY зуунд холбогдохЯзгууртны дээл, XIY-XY зууны үеийн Байлдааны ширэн хөө хуяг, Ялтсан гутал,Өндөр Гонгорын хөөрөг, даалин,таван ханатай Монгол гэр,Жанжин Д.Сүхбаатарын хувцас хэрэглэл, Ж.Гүррагчаагийн сансарт нисэхдээ өмсөж байсан хувцас,

МУ-ын 2 дахь ерөнхийлөгч Н.Багабандийн ёслол хүндэтгэлийн хувцас зэрэг ховор, хосгүй үнэт үзмэрүүдийг хүүхэд багачуудсонирхон үзэж, эх түүхээрээ аялахболомж бүрдлээ.

Тодруулбал, дэлхийд тамгатай түүх, соёлоо хүүхэд багачууддаа сурталчилан таниулах зорилгоор Монголын Үндэсний музей нь Нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулиудтайхамтран ажиллахаар болжээ. Энэ ажлын хүрээнд ЕБС-ийн түүхийн хичээлтэй холбогдуулан 10 дугаар ангийн сурагчдад үнэ төлбөргүй музей үзэх боломжийг нээж өгч буй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ