Хэнтий аймгийн ууган сургуулийн өргөтгөлийн шав тавив

Өнөөдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол “Шинэ Өндөрхаан” хороололд боллоо. 928 хүүхдийн суудалтай уг өргөтгөлийн барилгыг улсын төсвийн нийт 4,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барих бөгөөд энэ жилийн төсөвт 1,4 тэрбум төгрөг батлагдсан байна. Барилгын ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Алтанбулаг трейд” компани шалгарчээ. Тус сургууль 2000 гаруй сурагчтай аймгийн ууган сургууль бөгөөд 90 жилийн ойгоо энэ намар тэмдэглэнэ.

Мөн тус аймгийн төвд “Шинэ Өндөрхаан” хороолол шинээр баригдах юм. “Талын язгууртан Монгол”, “Тулга констракшн” ХХК 180 айлын орон сууцны барилгын ажлаа эхэлж, инженерийн шугам сүлжээ татах гэж байна.

И.Байгалмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ