“Ландага” хочит Ё.Батцэнгэлийг баривчилжээ

Эрүүгийн цагдаагийн газраас хар тамхины хэрэгт холбогдуулан зарим нэгэн хүнийг баривчилсан гэх мэдээлэл өчигдөр гарсан билээ. Тодруулбал, Төмөрзамд байрлах нэгэн байранд хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй иргэд байна гэсэн мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад өгчээ.

Дуудлагын дагуу эрүүгийн цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж, хөл хорио тогтоож байж сэжигтэн этгээдийг баривчилсан гэх. Гэтэл тэр үеэр буудалцаан болсон гэх мэдээлэл байгаа ч албаны эх сурвалж энэ мэдээллийг үгүйсгэсэн юм.

Харин хар тамхины хэрэгт холбогдуулан нэг хүнийг баривчлан саатуулж Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байгаа гэсэн юм. Тэгвэл өөр нэгэн албаны эх сурвалжийн хэлснээр “Ландага хочит Ё.Батцэнгэлийг баривчилсан.

Тэрбээр баригдах үеэрээ цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлж хутга гаргаж танхайрсан” гэв. Тэрбээр БНХАУ-аас “мөс” хэмээх хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг оруулж ирж бусдад зардаг төдийгүй өөрөө хэрэглэдэг байсан гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ