Гадаадад суугаа 150 мянган иргэд гадаа л үлдэнэ

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн мэдээлснээр бол гадаадад оршин суугаа иргэд санал өгөх эрхээ эдэлж төлөөллөө сонгож үзгээ эргүүлэх боломжгүй болоод байна.

Сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулсан буюу хувь тэнцүүлсэн тогтолцооноос жижиг тойрог руу ухарсны нэг сүүдэр энэ .

2012 онд намын жагсаалтаар УИХ-ынгишүүдийг сонгосон учраас гадаадад байгаа иргэд сонгуульд оролцох боломжтой байсан бацөөхөн хувь нь ч гэсэн сонгох эрхээ эдэлсэн.Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр халхалж Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар харийн нутагт давчуу яваа 150 мянган иргэд минь сонгуульд оролцох боломжгүй болоод байна.

Солонгост суугаа Иргэн Дорж СХ дүүргийн тойрогт нэр нь дэвшигчийн төлөө саналаа өгөхөөр Монголд ирэх арай л хатуу. Иргэний эрхээ эдэлье гээд зориод ирсэн ч өнөөх л 4 жилийн өмнөх нэр дэвшигчид инээмсэглээд зогсож байх болно. Урамгүй ба шинэ сонголт хийх боломж бараг байхгүй.Хайрцагласан тойрогт шинэ санаа өвөрлөсөн сонгогч ирээд хэрэггүй нөхцөл үүссэн.

Шинэ он гарсны дараа гадаададсуугаа иргэд цахим сүлжээгээр шууд саналаа өгөх тухай яриа гарч хаана хаанаа сонгуулийн идэвх сэргэсэн байлаа. Гэтэл эрх баригчдын баараггүй“базсан” сонгуулийн хуулийн өөрчлөлт урман дээр нь ус цацлаа.

3 сая хүнтэй улсын 2 сая сонгогчийн 150 мянга боляахав дээ тоо биш. Юм үзэж нүд тайлсан шудрага ёс, хууль хэрэгждэг улс оронд байгаа иргэд өөр өнцгөөс санал өгч ялалтын тооцоог нь унагаах вий гэсэн айдас том намуудад байдаг нь нууц биш.

Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг тулган хийхдээ гадаадад оршин суугаа иргэдийнхээ дархан эрхийг боогдууллаа. “За та нартай тооцоотой шүү” гэж зангирахгүйч “ яав даа манай төр” гэж гомдоно.

Эрх баригчдын аваад явж чадахгүй байгаа орлогогүй,ажилгүй ар гэрийнхнээ харийн нутагт боолын хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө тэжээж яваа гадаад дах Монголчууд маань сонгох эрхээ эдэлж чадахгүй боллоо.

Эрх баригчид МАНАН үүнийхээ төлөө уучлалт гуйх ёстой шүү.

Д.Баяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ