СЕХ-ны дүгнэлтээс шалтгаалан байнгын хороо хуралдсангүй


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас хуралдаж, УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох асуудлыг хэлэлцэх байсан. Гэсэн ч Сонгуулийн ерөнхий хороо саналаа ирүүлээгүй байгаа гэх шалтгаанаар байнгын хорооны хурал хойшиллоо.
Хэрэв Сонгуулийн ерөнхий хорооноос үдээс хойшдоо саналаа ирүүлбэл байнгын хороо хуралдана гэж тус байнгын хорооны дарга А.Бакей гишүүн хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ