Альбинос амьтад

Aльбинизм "albinism" гэдэг нь үс, арьс, нүдэн дэх будагч бодис буюу пигмент хэсэгчлэн эсвэл бүрэн хэмжээгээр байхгүй байхыг хэлдэг. Энэ нь төрөлхийн гажиг бөгөөд альбинизмд нэрвэгдсэн организмыг альбинос"albinos" хэмээн нэрлэдэг. Энэхүү гажиг нь сээр нуруутан амьтан тэр дундаа хүн төрөлхтөнд ч илэрдэг гажиг юм. Гэрлээс айх, нүдний алим эргэлдэн хөдлөх, тэгшгүйдэл зэрэг харааны олон тооны гажгуудтай холбоотой энэ төрөлхийн гажигтай организм наранд түлэгдэх болон арьсны хавдарт илүү өртөмхий байдаг байна. Альбиносууд цагаан үс, цагаан арьс болон ягаавтар нүдтэй байдаг.Энэхүү өвөрмөц үзэгдэл нь генийн маш ховор тохиолдлоор бий болдог билээ. Альбиносуудмаш богино насалдаг байна.

П.Нандинчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ